Л.Оюун-Эрдэнэ, "Шилэн" Цогоо нарын найз Ж.Пунцагийг цагаатгажээ
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулж байсан юм.
Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж байсан юм. Ингээд түүнд холбоотой шүүх хурал нь эргэж, буцсаар 2024 оны аравдугаар сард Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноож байсан. Харин Ж.Пунцаг анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал 2026.03.04-ний өдөр болж түүнийг цагаатгажээ.
Ж.Пунцаг гэгч нь УБТЗ-ын Дотоод Аудитын албаны даргаар хууль бусаар томилогдсон бөгөөд томилогдонгуутаа Ланд-200 маркийн автомашин авч унах зэргээр илтэд хөрөнгөжсөн хэмээн тухайн үед УБТЗ-ын ҮЭХ-оос мэдээлж байв.
Түүний хувьд удаа дараа гэмт хэрэгт холбогдон ял сонсож байсан ч дандаа цагаадаж, тэнсэн харгалзах ялаар солиулж байсан түүхтэй нэгэн аж.
2015 онд Иргэний харьяатын газарт байцаагчаар ажиллаж байхдаа визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг буцаж хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан зэрэг хэргээр 1,6 жилийн ял сонссон ч удалгүй тэнсэх ялаар өөрчлүүлсэн байдаг.
Түүний дараа 2019 онд мөн саатуулагдаж байв. Тухайн үед ЗТХЯ-аас ашиглалтын хугацаа дуусч, акталсан 1000 ширхэг вагон худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдож байв. Гэвч тухайн үедээ мөн л удалгүй суллагдсан.
Түүнээс бүр өмнө буюу 2002 онд хөдөө орно нутагт цагдаагаар ажиллаж байхдаа хүн зодож, танхайрсан хэргээр 3 жилийн ял авсан ч мөн л тэнсэн харгазлах ялаар солиулж байжээ.
Ийнхүү ж.Пунцаг гэгч нь олон удаа ял сонсдог ч цагаадаж, тэнсэх ялаар солиулсаар байдаг нь түүний ард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шилэн нэрт Б.Цогтгэрэл нарын эрх мэдэл бүхий найз нөхдийнх нь нөлөө байдагтай холбоотой ч байж болзошгүй хэмээн хардаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.