ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Болд генерал улс төрийн албан тушаал хашсан асуудал байхгүй

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Болд генерал улс төрийн албан тушаал хашсан асуудал байхгүй

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Болд генерал улс төрийн албан тушаал хашсан асуудал байхгүй

 Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн ерөнхий газрын даргаар улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүнийг томилно гэж заасан байдаг талаар тодруулж, Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

3 2 300x300

 “Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн ерөнхий газрын даргаар улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүнийг томилно гэж заасан. Харин Ерөнхий сайдын зөвлөх нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалд хамаардаг.

Гэхдээ 2025 оны аравдугаар сарын 28-ны өдөр Ж.Болд генералыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдох хүртэл тэрээр цагдаагийн байгууллагын харьяанд ажиллаж, тэндээсээ цалин хөлсөө авч, нийгмийн даатгалаа төлүүлж байсан” гэлээ.

 “Ажлаа өгсөн хүн яагаад тухайн байгууллагаасаа цалин, нийгмийн даатгалаа үргэлжлүүлэн төлүүлж байсан бэ?” хэмээн асуухад дэд сайд дараах тайлбарыг өгсөн юм?

“Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болохоос биш цагдаагийн байгууллагаас бүрэн чөлөөлөгдөөгүй. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг тодорхой шалгуур, шаардлагын үндсэн дээр сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах боломжтой.

Энэ хүрээнд Цагдаагийн байгууллага болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хооронд гэрээ байгуулж, Ж.Болд генералыг нэг сар гаруйн хугацаанд сэлгэн ажиллуулсан. Тэр хугацаанд цагдаагийн байгууллагын харьяанд, гэрээний үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж, хууль, эрх зүйн чиглэлээр хамтран ажилласан” гэв.

“Сэлгэн ажилласан тухайн нэг сарын хугацаанд улс төрийн албан тушаал хашсан гэж үзэх үү?” хэмээн дахин тодруулахад дэд сайд: “Үгүй. Тэрээр улс төрийн албан тушаал хашсан асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын харьяанд, сэлгэн ажиллах гэрээний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилласан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.