Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжин

Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжин
Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжинэ.
Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хуулиас давсан дүрэм, журмуудыг цуцалж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг чөлөөлж эхэлсэн.
646443038 1454574969372792 8041535058576658818 n 300x188
Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын реформоор эрх зүйн чөлөөлөлт үргэлжилнэ.
646376719 1454575192706103 307582285838681688 n 300x188
Нар, салхины нөөцөө ашиглан эрчим хүчний хараат байдлыг багасгах ногоон хөгжлийн чөлөөлөлт урагшилж, айл, өрхүүд нарны хавтангаа төвийн шугамд холбоход 11 өдрийн дотор шийдвэрлэдэг боллоо. Энэ жишгээр аймаг, сумдад сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, хялбаршуулсан журмаар шийддэг болно.
646377131 1454575049372784 2891592880097067923 n 300x188
Авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч манлайлж ажиллана. Иймд Авлигын эсрэг Чөлөөлөлтийн бодлогыг бүх шатны институтийн түвшинд эрчимжүүлнэ.
646377363 1454575016039454 7443630131391479248 n 1 300x188
Алтанбулаг сумын иргэд боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдгийг шүүмжилж борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг ч хэллээ.
646441548 1454574962706126 7529847068899514341 n 1 300x188
Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж Худалдааны түр хэлэлцээрээр бүрдсэн. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” алтан байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.