Херо энтертайментын найруулагч Б.Баатарыг цагдаагийн байгууллага шалгаж, яллагдагчаар татжээ
"Херо энтертайнментын найруулагч" Б.Баатарыг цагдаагийн байгууллагаас яллагдагчаар татжээ.
АТГ-аас "Херо энтермайнмен групп" ХХК захирал Б.Баатарыг хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж байна гэж 2025 оны 07-р сард мэдээлсэн.
Авлигатай тэмцэх газраас тус хэргийг хоёр сар гаруй хугацаанд шалгасны эцэст"Херо энтертайнмент групп" ХХК захирал Б.Баатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү болох О.Тэмүүлэнд
- 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150 сая
- 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80 сая
- 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтаар нотлогдсон ч уг хэрэг чимээгүй болсон.
Одоогоор мөн л "Херо энтертайментын найруулагч" Б.Баатарыг цагдаагийн байгууллага шалгаж, яллагдагчаар татсан ч Б.Баатар нь гадаадад байгаа бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зурахгүй яваа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.