Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хүсейн Озхан, тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 645253225 1328845745955937 378697249379394821 n Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрснийг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжиж буй дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрүүд нь Засгийн газрын бодлого, зорилттой нягт уялдаж байгааг онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 645427132 1328845722622606 4375274154986894630 n Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2007 оноос хойш Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн нийт 166 төсөлд гурван тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгоод байна. Тус банк үүнээс 90 хувийг хувийн хэвшилд чиглүүлэн Монгол Улсын хувийн хэвшлийн салбартай нягт хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын дотоодын арилжааны банкуудтай хамтран ажиллаж, санхүүгийн салбараар дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 644709387 1328845719289273 9083850854450039149 n

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.