Х.Нямбаатар: Гандангийн 55га газрыг бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 16-р хороо нь дээр ажиллаж Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг барих ажлыг танилцууллаа
Хотын дарга Х.Нямбаатар:
Эхний ээлжинд 1.8 газар дээр тохижилт хийхээр зураг төсөл бэлэн болсон байна. Төлөвлөсөн айлуудаас 3 айл газар чөлөөлөхөөс татгалзсан байгаа ч өнөөдрийн уулзалтаар дахин үнэлгээ хийлгэж чөлөөлөх тал дээр нааштай тохиролцоонд хүрлээ.
4 сарын дундуур Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн ээлжит хурлыг хийхээр төлөвлөж "Гандан" гэх тогтоолыг оруулж ирэхээр боллоо.
Энэ тогтоол нь ирэх жилүүдэд гандангийн 55га газрыг бүхэлд чөлөөлсөн төсөл байх болно.
Жишээлбэл Токиод хааны ордноо тойрсон асар том цэцэрлэгт хүрээлэн байдаг. Манай улсад одоогийн байдлаар эртний байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэн байдаггүй. Энэ ажил нь 4-5 жил цаашлаад 10 жил ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй.
Гандангийн орчимд 55га газар 1800 өрх айл бүртгэгдсэн байдаг. Энэ нэг талбаруудыг бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно.
Энд нэг ч барилга байгууламж барихгүй, бүхэлд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.