Баримт_хураангуй: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авсан 24 хүүхдийн 4 нь гадаадад, бусад нь эх орондоо амьдарч байна

Баримт_хураангуй: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авсан 24 хүүхдийн 4 нь гадаадад, бусад нь эх орондоо амьдарч байна

АНУ-ын тэрбумтан, гаж донтон Жеффри Эпстейний гэх хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж, хэдэн арван хоног үргэлжилсэн сэдэв хэвээр байна. Энэ хэрэг манай улсад ч мөн асуулт дагуулсан сэдэв хэвээр байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг  Жеффри Эпстейнтэй холбоотой байсан гэх имэйл, баримтууд гарч ирсэн.

Үүнээс улбаалан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний гэргий Х.Болормаа нар “Болор” сангаараа дамжуулж үрчилж авсан 20 гаруй хүүхдээ яасан бэ, тэр хүүхдүүдийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үнэхээр өргөж асван уу, Жеффри Эпстейнд аваачиж өгсөн үү гэх мэтийн гайхаш дагуулсан асуултуудыг зарим иргэд асуусаар байгаа билээ.

Тиймээс Record.mn Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас тодруулга авлаа.

ХГБХЕГ-ын ХГБХБХГ-ын мэргэжилтэн М.Отгонгэрэл:

-2010-2016 оны хооронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэргийн хамт үүсгэн байгуулсан "Болор" сангаараа дамжуулж Өнөрбүл асрамжийн газраас 24 хүүхэд авсан. Гэхдээ албан ёсоор үрчилж аваагүй.  Ингээд 2016 онд "Болор" сан татан буугдахад тухайн хүүхдүүдийг гэр бүлд нь буцаан нэгтгэсэн.

Холбогдох хууль хяналт, бүртгэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд тухайн 24 хүүхэд өдгөө 20 гаруй насны насанд хүрсэн хүмүүс болсон бөгөөд тэдний 4 нь өнөөдрийн байдлаар гадаадад сурч, амьдарч байгаа бол үлдсэн нь эх орондоо эсэн мэнд ажиллаж, амьдарч байна.

Гадаадад гарсан 4 иргэн нь нас биед хүрсэн хойноо буюу ойрын үед гадаадад явсан байна.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өөрийнх нь хэлж байгаагаар тухайн хүүхдүүдтэй 10 орчим жил хамт байсан гэдэг.

Ямартай ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асрамжийн газраас "өргөж авсан" гэх 20 гаруй хүүхэд эсэн мэнд, энх тунх, нас биед хүрсэн хүмүүс болоод амьдарч байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.