Хэвшмэл ойлголтоо өөрчилье уриатай, " Баяр уу, Эрх үү?" нөлөөллийн аяныг улс орон даяар өрнүүлж эхэллээ
Гэрэл медиа групп, Зөвийг шүгэлдэгчид ТББ санаажилж хэвшмэл ойлголтоо өөрчилье уриатай Баяр уу, Эрх үү нөлөөллийн аяныг улс орон даяар эхлүүлж өнөөдөр төрийн ордонд 1000 эмэгтэйн мянган амьдрал нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Аяны зорилго: Эмэгтэйчүүдийн талаарх нийгэмд түгээмэл тархсан уламжлалт, хэвшмэл болон буруу ойлголтыг бууруулж, антропологийн судалгаанд суурилсан бодит мэдээллийг олон нийтэд түгээх замаар хүний эрхэд суурилсан зөв хандлага, ойлголтыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн талаарх сөрөг бус ч үл анзаарагдам, нийгэмд гүн суусан ойлголтоос үүдэн эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдаж байдаг. Тухайлбал эмэгтэй хүнийг хэлц үгээр тодорхойлохдоо үс нь урт ухаан нь богино, Эр муу ч эмийн дээр гэх мэт хэвшмэл болтлоо гүн суусан хэлц, хэвшмэл ойлголтууд өнөөдөр хойч үерүү ч шилжиж, нийгэмд эмэгтэйчүүдийн талаарх буруу ойлголт нийтийн сэтгэл зүйд улам бүр суусаар байна.Нийгэмд мэддэг хэрнээ мэддэггүй, үл анзаарагдам хэвшмэл ойлголт болтлоо гүн суусан эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголтыг өнөөдөр нийгэмд таниулахаар Гэрэл медиа групп, Зөвийг шүгэлдэгчид ТББ хамтран санаачилж Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс нар хамтран хэрэгжүүлж хэвшмэл ойлголтоо өөрчилье уриатай
Баяр уу, Эрх үү нөлөөллийн аяныг улс орон даяар эхлүүлж өнөөдөр төрийн ордонд 1000 эмэгтэйн мянган амьдрал нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-ны өдрийг бялуу, сарнай төдийхнөөр төсөөлөн тэмдэглэх бус хүн бүгд адилхан хүн гэдэг утгаараа ялгаварлалгүй, тэгш эрхтэй байхыг шаардаж Гэрэл медиа групп, зөвийн шүгэлдэгчид ТББ нар хамтран антрапологийн судалгааг хийжээ.
Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг ил гарган шүүмжлэлтэйгээр эргэцүүлж, нотолгоо судалгаанд суурилсан өөрчлөлт хийх шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн байна.
Уг судалгааны дүгнэлтээ бодлогын түвшинд улс орон даяар Хэвшмэл ойлголтоо өөрчилье уриатай Баяр уу? Эрх үү? нөлөөллийн аяныг зохион байгуулж олон нийтийн дуу хоолойгоор дамжуулан бодлого тодорхойлогч нар хүргэхийг зорьжээ.
Санаачлан зохион байгуулагч: Гэрэл медиа групп, Зөвийг шүгэлдэгчид ТББ
Хамтран зохион байгуулагч: Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс
Дэмжигч байгууллага: Жи-Мобайл ХХК, Сүмбэр Цамхаг ХХК, Ц.Бадрал сан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.