Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна!

Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна!
2026.03.03-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
 
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, тэнгэр цэлмэг байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Жолооч Та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.