Хуулийн зөрчилтэй томилогдсон Цагдаагийн дарга салбараа хянаж чадаж байна уу?
Цагдаагийн алба хаагчдын ёсзүйгүй үйлдэл сүүлийн үед цахим орчинд дэлгэгдэж, олны дургүйцлийг хүргээд буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаа нь угтан авах хэсэгтээ нэгэн иргэнийг эрүүдэн шүүж, зодож, дарамталж байгаа бичлэг саяхан олон нийтийн сүлжээнд ил болсон. Гэвч энэ бол ганц л жишээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид ёсзүйгүй, бүдүүлэг, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл байнга гаргаж, жирийн иргэдтэй дээрлэхүү хандсаар ирснийг олон нийт ярдаг. Ер нь ч олон жилийн турш цагдаа нар ийм бүдүүлэг, дээрлэхүү байдаг гэсэн тогтсон хэв маяг, ойлголт манай нийгэмд бий.
Гэвч энэ салбарыг удирдаж байгаа Цагдаагийн дарга нь цагдаагийнхаа ажиллах арга барилыг өөрчлөх, орчин үетэй хөл нийлүүлэх тал дээр юу хийж байна вэ, ямар бодлого гаргаж байна вэ гэдэг бүрхэг.
Цагдаагийн дарга Ж.Болд гэх эрхэм 2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга болсон бол, 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж байгаад дунд нь түр завсарлаж, 2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.
Харин өнгөрсөн оны 10-р сард Ерөнхий сайдын зөвлөхөөс шууд Цагдаагийн даргаар дахин томилогдсон юм. Гэвч энэхүү томилгоо нь хууль зөрчсөн байдаг.
Учир нь хуулинд цагдаагийн байгууллагын дарга "улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй" гэх заалт бий. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх буюу улс төрийн албан тушаал хашиж байсан эрхэм генералыг шууд цагдаагийн даргаар томилсон нь хууль зөрчсөн юм.
Харин хууль зөрчин томилогдсоноосоо хойш цагдаагийн эрхэм дарга юу хийж байгаа нь тодорхойгүй, салбарт нь асуудлууд гарсаар байтал нүдэн балай, чихэн дүлий суусаар байгаа нь энэ хүн энэ салбарыг удирдах чадваргүйг илхэн харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.