2024 онд 8169 хүн хавдрын оноштой байна. Үүнээс нийт 160 хүн нас барсан
Нийслэлийн засаг даргийн орлогч А.Амартүвшин Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины хамрагдалтыг эрчимжүүлэх уриалга эхлүүлж байна.
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын 2030 он "90-70-90"- 90%: 15-настай охидын 90% нь ХПВ (HPV) вирусийн эсрэг вакцин хийх
- 70%: 35-59 насны эмэгтэйчүүдийн 70% оношлох
- 90%: 35-59 насны оношлогдсон эмэгтэйчүүдийн 90% нь эмчилгээ авсан байх.
Статистик болон өнөөгийн нөхцөл байдал (Монголд)
- 2024 онд 8169 хүн хавдрын оноштой байна. Үүнээс умайн хүзүүний хавдар 521 бүртгэгдсэнээс 255 нь нийслэл хотын иргэд байна. нийт 160 хүн нас барсан.
- 2025 онд 8015 хүн хавдрын оноштой байна. Үүнээсумайн хүзүүний хавдар 545 бүртгэгдсэнээс 314 нь нийслэл хотын иргэд байна. нийт 66 хүн нас барсан.
- ДАРХЛААЖУУЛАЛТ
- 11 наснаас хамрагдах вакцинд 2024 онд 39.454 -8001, 2025 онд 40.955 -18.851 хамрагдсан
- УБ -т 1.677.872, үүний 867.069 нь эмэгтэйчүүд байна. 30-59 насны 662 эмэгтэй байгаагаас 3 жилийн давтамжаар тооцоход 126.635эмэгтэй умайн хүзүүний шинжилгээнд хамрагдах ёстой. Гэвч 34.747 буюу 27,9% нь хамрагдаж байна
- ЭРТ ИЛРҮҮЛЭГ
- илрүүлэх хамгийн чухал арга юм.
- 30 наснаас эхлэн 33, 36, 39 гэх мэт 3 жилийн давтамжтайгаар 60 хүртэл насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн хийж байгаа.
- 2025 онд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт 28.868 буюу зорилтот насны эмэгтэйчүүдийн 22.8 % хамрагдсан байна. Үүнээс 16 тохиолдолд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол илэрсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.