Цагдаа нар иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж болох уу, Ж.Болд дарга аа?
Цагдаа нар зочид буудал, дэн буудлаар үйлчлүүлсэн, нийтийн байр хөлсөлж амьдарсан иргэдийн мэдээллийг хууль бусаар авч байгаа талаар сэтгүүлч Ц.Анхзул баримт дэлгэжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа нэрээр Publicregistration.com гэх аппликейшнийг зочид буудал ажиллуулж байгаа хүн болгоныг татаж авахыг Цагдаагийн байгууллагаас шаарддаг байна. Харин энэхүү аппыг ашиглах сарын төлбөр нь 33000 төгрөг. Улмаар тус аппыг ашиглан, бүртгэл хийж байгаа эсэхийг хянадаг бөгөөд бүртгэл хийгээгүй зочид буудлын эздийг торгодог байна.
Энэ шаардлагын дагуу зочид буудлын үйлчилгээ эрхлэгчид тус буудлаар үйлчлүүлэхээр ирсэн иргэний хувийн бүх мэдээллийг уг аппликейшинд бүртгэж, оруулдаг байна. Үүнийг нь цагдаагийн байгууллага хянадаг байна.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 3.5-д зааснаар:
"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбогдсон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж бий.
Өөрөөр хэлбэл, цагдаа нар гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх нэрээр буудалд орсон иргэдийн мэдээллийг цуглуулж болохгүй гэсэн үг.
Тиймээс илтэд хууль зөрчин, иргэний хувийн мэдээллийг цуглуулж, хүний эрхэд ноцтой халдаж байгаа цагдаагийн байгууллагын энэ бүдүүлэг үйлдэлд хэн хариуцлага тооцох вэ?
Цагдааг удирдаж байгаа Ж.Болд генерал энэхүү хууль бус үйлдэл хийх бодлого, чиглэлийг өгсөн үү эсвэл удирдлагадаа мэдэгдэхгүйгээр ийм хууль бус үйлдэл хийдэг үү?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.