МАН-ын дарга Н.Учралын намынхаа Бага хуралд тавьсан илтгэлүүдээс онцлох эшлэлүүд
МАН-ын дарга Н.Учралын намынхаа Бага хуралд тавьсан илтгэлүүдээс онцлох эшлэлүүд...
Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ.
Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.
Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ.
“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. 10 литр сүү 40 литр болж өсөж нэмэгдсэн нь үнэн боловч үр дүнг нь өрхдөө, иргэндээ хүргэж чадаагүй.
Нэг хүнд оногдох ДНБ 2015 онд 3920 доллар байсан бол 2025 онд 7200 доллар болж өссөн ч өрх бүрд хүртээмжтэй хүрсэнгүй. Арван жилийн өмнө 6 их наяд байсан төсвийн орлого өнөөдөр 30 их наядыг давж 5 дахин өссөн ч олсноосоо илүү үрж зарж, олон боломжоо алджээ.
Өнөөдөр албан ёсны статистикт инфляц 8.2% гэж гарсан ч итгэх хүн цөөхөн байна. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөөд байдаг, татуулж хэзээ ч дуусдаггүй татаасын орон боллоо.
Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хуурамч эх орончдод хөөгдөж адлагдах гэж ирэхгүй ээ. Хөрөнгө оруулагчид ашиг орлоготой ажиллаж байж, татвар төлбөрөө төлж, түүгээр нь зам, сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр нэмэгдүүлж, цалин тэтгэвэр тавьдаг.
Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.