Иргэд хуулийн дагуу тухайн дэлгүүр том уу, жижиг үү, сүлжээ юу, биш үү гэдгээс үл хамааран 10%-н нэмэгдэлгүй үнээр сүү, гурилаа авах эрхтэй.

Иргэд хуулийн дагуу тухайн дэлгүүр том уу, жижиг үү, сүлжээ юу, биш үү гэдгээс үл хамааран 10%-н нэмэгдэлгүй үнээр сүү, гурилаа авах эрхтэй.
Иргэн Г.Майцэцэг УИХ-ын дарга Н.Учралд шаардлага өгчээ.
УИХ-ын дарга Uchral Nyam-Osor Uchral Nyam-Osor танаа:
МУ-н Засгийн газраас гаргасан Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуулийн 13.1.15, 13.1.16, 13.1.17 –д Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн сүү, мах, гурил, хүнсний ногоог худалдан борлуулахад НӨАТ-с чөлөөлсөн бөгөөд 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хууль нь 1талдаа үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж тэдний өрсөлдөх чадамжийг сайжруулах, нөгөө талдаа иргэдэд хямд үнээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох мах, сүү, гурил, хүнсний ногоог хүргэх бодлого байсан гэж иргэн хүний хувьд бодсон. Гэтэл бодит байдал дээр монопол сүлжээ дэлгүүрийг дэмжих зорилготой энэ хууль хэрэгжиж байна. /баримтаар хавсаргав/
Иргэд хуулийн дагуу тухайн дэлгүүр том уу, жижиг үү, сүлжээ юу, биш үү гэдгээс үл хамааран 10%-н нэмэгдэлгүй үнээр сүү, гурилаа авах эрхтэй.
Энэ хууль нь жижиг бизнес эрхлэгчидээ дэмжихгүй байх зорилготой байсан бол хэн нэгэнд давуу эрх олгосон, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр тухайн хуулийг санаачилсан эрх бүхий этгээдийг хуулийн дагуу хариуцлага тооцуулахыг шаардая.
Эсвэл хуулийг хэрэгжүүлэх шатандаа нугалаа гаргаж нэр бүхий 5-н сүлжээ дэлгүүрт давуу эрх олгосон бол МУ-н Татварын Албаны буруутай үйлдэлд хариуцлага тооцохыг шаардаж байна. Учир нь дээрх хуулийг хэрэгжүүлэн НӨАТ-гүй борлуулалт хийсэн жижиг дэлгүүрүүдийг татварын байгууллагаас дарамтлах үйлдлүүд гарсан учраас иргэдэд НӨАТ-н 10% нэмдэг гэж жижиг дэлгүүрийн бизнес эрхлэгчид тайлбарлаж байна.
МУ-д хууль бүгдэд тэгш үйлчилдэг байхыг шаардаж байгаа учраас танд энэ асуудлаар хандаж байна гэв.
Гомдол гаргасан МУ-н иргэн Г.Майцэцэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.