УНТЭ-ийн дарга нарын халаа сэлгээнээс үүдэн үйл ажиллагаа нь доголдож, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж байна

УНТЭ-ийн дарга нарын халаа сэлгээнээс үүдэн үйл ажиллагаа нь доголдож, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж байна

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ийн удирдлага энэ сарын эхээр хэд хэдэн удаа солигдсон. Үүнээс үүдэн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдож, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж эхэлсэн талаар эмч, ажилчид мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэг нь амбулаториор өдөрт 1,200 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 24 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлж, хоногт 60 гаруй өндөр түвшний мэс засал хийдэг лавлагаа шатлалын томоохон эмнэлэг юм. Гэтэл эрүүл мэндийн 20 гаруй төрлийн лавлагаа тусламж үзүүлдэг уг эмнэлэг нь богино хугацааны удирдлагын халаа сэлгээ, хэт улстөржилтөөс болж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байгааг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат:

Бичлэг үзэх: 

-Эрчимт эмчилгээний тасаг 24 ортой ажиллах байх ёстой ч 12 ортойгоор ажиллаж байна. Нэгдүгээр давхарт байрладаг 12 ортой эрчимт эмчилгээний тасаг засварт ороод найман сар өнгөрсөн. Гэвч ажиллаж байсан компаниуд нь ажлаа бүрэн дуусгаагүй, хүлээж авах боломжгүй байсаар байна.

Мөн дарга нарын халаа сэлгээний хооронд эмнэлгийн хэрэгсэл тасалдсанаар хүнд өвчтэй хүмүүст тусламж үзүүлэхэд төвөгтэй болсон. Нэг удаагийн ариун хэрэгслүүд, тариур зэргийн дутагдалд орлоо. Эмнэлгийн удирдлага тогтворгүй байснаар эмнэлгийн тасралтгүй ажиллагаа, шийдвэр гаргалт, даргын гарын үсэгтэй холбоотой асуудлууд гараад байна. Ойлгомжгүй байдал бий болсон.
УНТЭ-ийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог:
-1-р эмнэлгийн үйл ажиллагаа доголдож, эмнэлгийн хэрэгсэл тасалдаж байгаа нь ТУЗ-д улс төрч олон хүн орсонтой холбоотой. Мөн ойр ойрхон халаа, сэлгээ хийж байгаатай холбоотой. Үүнийг өөрчлөхгүй бол алдаа гараад байгааг манай эмнэлгийн хамт олон бие, махбодоороо мэдэрч байна. ТУЗ-д 9 хүн байгаагийн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.