2024 онд Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог үүссэн байна

2024 онд Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог үүссэн байна
2024 онд Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог үүссэн нь нийт хатуу хог хаягдлын 7.2%-ийг эзэлж байна. Үүнээс 29.2%-ийг дахин боловсруулжээ.
Улсын хэмжээнд 24 дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Улаанбаатар хотод жилдээ 44,420 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадал бүрдсэн.
Гэвч хуванцар сав, баглаа боодлын импорт жил бүр 8–12%-иар өсөж, дотоодын үйлдвэрлэлийн орон зай хангалтгүй хэвээр байна.
Иймд:
• Дахин боловсруулсан түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• Технологийн шинэчлэл хийх
• Үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих
• Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ногоон хөгжлийн бодлогын чухал алхам болж байна.
Хог биш — нөөц.
Асуудал биш — боломж.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя
• Хуванцрын хэрэглээг багасгая

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.