Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барьжээ

Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барьжээ

Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм.

Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай. Бүтээн байгуулалтын ажлыг "Сутаймандах" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 699fa52fe337fe7967a312b5 699fa533e337fe7967a312b6 699fa537e337fe7967a312b7 699fa53be337fe7967a312b8 699fa545e337fe7967a312b9 699fa549e337fe7967a312ba

  НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.