Энэтхэгээс ламхай нар ирж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас өчигдөр/2020.05.18/ 09:15 цагт хөөрсөн. Өнөөдөр 07:30 цагт газардах хуваарьтай юм.
[su_quote]БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан. Тэдний 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм. [Tweet "Өнөөдөр тэдний 170 орчим нь ирж байна."][/su_quote]
Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас манай улс хоёрдугаар сараас эхлэн 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 28 орноос 2,641 иргэнээ авчирчээ. Өдгөө дэлхийн 46 улсаас 10 мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.