АН, МАН, "Зөв хүн-Электорат" эвсэл, "Та бидний эвсэл" нэр дэвшигчдээ тодруулж байна

АН, МАН, "Зөв хүн-Электорат" эвсэл, "Та бидний эвсэл" нэр дэвшигчдээ тодруулж байна

Сонгууийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас өмнө улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчийнхээ нэрсийг өргөн барих ёстой. 

Энэ дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байна. [Tweet "МАН-ын Бага хурал 10 цагт эхэлсэн бол АН-ын ҮБХ-ны хуралдаан 12:00 цагаас эхэлсэн."] Тэгвэл МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намуудын нэгдэл “Та бидний эвсэл” 16.00 цагаас МАХН-ын байранд хуралдахаар төлөвлөжээ. Мөн Хөдөлмөрийн үндэсний нам, Социол демократ нам, Зүй ёсны намуудын нэгдэл "Зөв хүн электорат" эвсэл мөн өнөөдөр хуралдаж нэр дэвшигчдээ эцэслэнэ. [Tweet "2020 оны УИХ-ын сонгуулдь нэр дэвшигчдийнхээ 50 хувийг шинэчилж байгаа гэж МАН мэдэгдсэн."] Одоогоор тус намын УИХ-ын дөрвөн гишүүн нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Гарамжав, Я.Содбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин нар нэр дэвшхгүй аж. Тэднйи араас хэн хэн нэрээ татах нь тун удахгүй тодорсоор байна.  [su_quote]Харин АН-ын тухайд ч мөн шинэ, залуу нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч хуучны лидерүүд болон Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд нарын хүмүүс нэр дэвшихээр яригдаж байна. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.