Н.Алтанхуяг нарын 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох давж заладах шүүх хурал болж байна
Хөгжлийн банк гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
Анх 2022 онд тус хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш гурван шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцэж байгаа юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон юм. Тус шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн, давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг ийнхүү өнөөдөр хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.