МУГТ Б.Цэвээндаш Улаанбаатараас Тианжин хүртэлх 1600км замын гүйлтээ өнөөдөр эхлүүллээ
МУГТ Б.Цэвээндаш Улаанбаатараас Тианжин хүртэлх 1600км замын гүйлтээ өнөөдөр эхлүүлж байна.
ОУХМ, МУГТ Б.Цэвээндаш: Би өдөр бүр бүтэн марафон гүйнэ
-58 насандаа Улаанбаатар-Тианжин 1600км аяллаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Дэлхийн хамгийн хүйтэн Улаанбаатар хотоос гарч гүйгээд Налайхаар дайраад, Баян сум, Багахангай, Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд, Эрээнээр хил гараад ӨВөрмонголын нутгаар гүйгээд Хар азаргын нуруугаар давж Хөххот ороод Жанчхүүгийн даваа, цаашлаад Тианжины боомт хүртэл гүйнэ.
Өдөр бүр бүтэн марафон буюу 42км гүйнэ. Хэдий би ганцаарчилсан гүйлт хийх ч гэсэн энэ машин дотор уламжлалтын эмч, жолооч явна.
Оройдоо майхан бариад явъя гэж байтал ийм сайхан машин таараад машиндаа хоноод явахаар боллоо. Маш олон хүмүүст эерэг сайн сайхны харуулсан гүйлт болох байх гэж найдаж байна.
Түүний ээж Д.Долгор: Миний хүү чадна л гэсэн бол чаддаг
Миний хүү чадна л гэсэн бол чаддаг. Миний хүү Эверестийн 8848 метрт гурван удаа гарсан. Одоо бол сайхан газраас явах учраас санаа зовохгүй байна.
Хүүгийнхээ эр зоригонд нь итгэж байна. Залуусын биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд дэмжлэг болох байх гэж итгэж байна. Би дандаа сайнаар бодож явуулдаг. Тиймээс миний сэтгэл тайван байхаар бүх зүйл сайн байдаг. Багадаа спортлог хүүхэд байсан. Дандаа л гүйж байдаг, их хурдан хүүхэд байсан.
Би сүүгээ аваад ирсэн. Хүүдээ халуун сүү уулгаад, сүүгээ өргөөд, хүүгийнхээ машины дугуйг сүүгээр мялаагаад ээждээ, эх орондоо эргээд ирнэ гэж итгэж байна.
Б.Гүнтэвчимэг: Сэтгэл маш өндөр байна. Өөрөө гүйх гэж байгаа юм шиг догдолж байна
-Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш ахыгаа гарагж өгөхөөр Хэт холын марафоны холбооныхон маань ирчихсэн байна. Өөрсдөө гүйх гэж байгаа юм шиг л догдолж байна. Бид Баянзүрхийн товчоо хүртэл бид гаргаж өгнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.