Өнгөрсөн онд 475 хүнд зүрхний нээлттэй мэс засал хийж 18 тэрбум төгрөгийн дотооддоо үлдээжээ

Өнгөрсөн онд 475 хүнд зүрхний нээлттэй мэс засал хийж 18 тэрбум төгрөгийн дотооддоо үлдээжээ
Гадны улс орнуудад 100 саяас нэг тэрбум төгрөгний өртөгтэй хийгддэг Монгол Улсад хийх боломжгүй гэж үздэг зүрх судасны хүнд мэс заслуудыг эх орондоо хийж, даатгуулагч-иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг Улсын гуравдугаар төв эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлье.
Өнгөрсөн онд 475 хүнд зүрхний нээлттэй мэс засал хийж 18 тэрбум төгрөгийн дотооддоо үлдээжээ.
Дашрамд дурьдахад тус эмнэлэгт хийгдэж буй бүх төрлийн зүрх, судасны мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг бөгөөд өнгөрсөн онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт даатгалын сангаас 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Үүнээс зүрх, судасны мэс заслын 5015 тохиолдолд 32,9 тэрбум төгрөг буюу нийт санхүүжилтийн 37,8 хувийн санхүүжилтийг олгосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.