“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна

“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцжээ.
625506277 1447361673613218 6391844035323931795 n 300x201
“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.
624798593 1447361666946552 3612130626695592127 n 300x201
Төслийн хүрээнд 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.
90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станцыг “Сэргэлэн” дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм.
625767397 1447361816946537 3692635939596634105 n 300x169
Бөөрөлжүүт цахилгаан станц, Багануурын цахилгаан хуримтлуурын станц ашиглалтад орсон. Энэ хавар барилгын ажил нь эхлэх дулааны 5-р цахилгаан станц, “Сэргэлэн” дэд станц, 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.