Г.Одсэр: Манай сумын сургуулийн барилгыг засварлах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сурагчид хүнд нөхцөлд суралцаж байгаа талаар Сумын засаг дарга Г.Одсэртэй холбогдож, тодрууллаа.
Сумын засаг дарга Г.Одсэр:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь Улаанбаатар хотоос 850 км алслагдсан сум байдаг. 2012 онд тендер зарлагдаад Хөвсгөл аймгийн Хөх тэнгэр ХХК 2017 онд ашиглалтанд оруулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд удаашраад төсвөө хоёр удаа нэмүүлсэн байдаг.
Уг барилга нь их хүйтэн шугмын алдаатай чанар муу баригдсан барилга. Аймгийн орлогч дарга ирээд энэ барилгыг засахад хэцүү гэж хэлээд явсан. 1973 онд ашиглалтанд ороод акталсан барилгадаа хүүхдүүд хичээллэж байна.
Манай сумын сургууль 870 гаруй хүүхэдтэй.
Сургууль ашиглалтанд ороход засгийн даргын албан тушаалд өөр хүн байсан. Тус барилгыг барьсан компанийн захирал нас барсан, одоогоор энэ компани байгаа үгүйг мэдэхгүй байна.
Хөдөөгийн багуудаар явахад эцэг эхчүүд дараа жил ийм хүйтэн байвал хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн санал ирүүлсэн.
2 сарын 11-нд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ирнэ гэсэн тэр үед нөхцөл байдлаа танилцуулах гээд хүлээж байна, гэлээ.
Аймгийн ЗДТГ, Боловсролын яам гэх мэт холбогдох газруудад хандсан ч энэ жилдээ аргалахаас өөр нөхцөлгүй гэх хариу өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.