Б.Батбаатар: Богдхан ууланд баригдсан бүх хашаануудыг буулгаж, ан амьтанд ээлтэй хашаа бариулна

Б.Батбаатар: Богдхан ууланд баригдсан бүх хашаануудыг буулгаж, ан амьтанд ээлтэй хашаа бариулна

Богдхан ууланд стандартын шаардлага хангаагүй хашаа барьсан Эй жи жи эс гэх компанийн хашаанд буга гэдсээ хүүлүүлж эндсэн харамсалтай хэрэг өнгөрсөн амралиын өдрүүдэд гарсан. Уг асуудалтай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Юун түрүүнд стандартын бус хашаа барьж, буга эндэхэд хүргэсэн Эй жи жи эс гэх компанийг 25,4 сая төгрөгөөр торгож, 1000м хашааг буулгаж, газрын эрхийг цуцалсан байна.

Цаашид Богдхан ууланд зөвшөөрөлтэй баригдсан хашаануудыг ч буулгах ажлыг улс орон даяар өрнүүлж, зэрлэг ан амьтанд ээлтэй хашаа бариулах ажил эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Дархан цаазат газарт 600 гаруй иргэн, ААН стандартын бус хашаа барьсан бөгөөд тэдэнд мэдэгдэл хүргүүлсэн байна. Эдгээрийн 130 нь төмөр хашаа буюу зэрлэг ан, амьтан шууд гэдсээ хүүлж, эндэх аюултай хашаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.