Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн.
Өнөөдрөөс иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоон байршил болгож нэмэгдүүллээ. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг - “Их наяд” плаза гадна талбай,
Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,
Баянзүрх дүүрэг - Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай
Сонгинохайрхан дүүрэг - Драгон төвийн талбай
Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолбор
Сүхбаатар дүүрэг - Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн долоон байршилд өргөтгөсөн худалдаа болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.