С.Бямбацогт: Идээ ундаагаа баас шээс гэж хэлдэггүй л ард түмэн юмсан...
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт уламжлалт Цагаан сарын баяраа ад үзэж, муулахгүй байхыг иргэдэд уриалжээ.
Тэрээр,
-Цагаан сар хийхгүй л гэнэ, ууц бууз гэж хүний баас бэлдэхгүй л гэнэ. Идээ ундаагаа баас шээс гэж хэлдэггүй л ард түмэн юмсан. Цагаан сар эдийн засгийг хүндрүүлж, элгээр нь хэвтүүлдэг сүйрүүлдэг баяр л гэнэ.
Ёстой нэг ёозгүй муу үгээр цагаан нэртэй баяраа хараар буддаг хүмүүс гараад ирж дээ.
Монголчууд хүчирхэг байсан ч ядуу буурай байсан ч ямар ч цаг үед ёс уламжлалаа дээдлээд, идээгээ засаад ирэх зочдоо угтаад, билэгтэй сайн үгээ бие биедээ хэлээд шинэлдэгээрээ шинэлээд өдий хүрсэн юм шүү дээ.
Тэр байтугай Цагаан сарыг нь хориглосон ч Малчдын баяр гэж нэрлэчихээд ахмад буурлуудтайгаа амжиж золгоод болж л байсан юм даа хө.
Бүгдээрээ сайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бэлгээ бэлдэе!Төрийн сүлдтэй мөнгөө том жижиг гэлгүй бариад золгоё!Энэ сайхан баяраа гэгээн цагаан нэртэй нь байлгая!
Ийм сайхан утга учир шингэсэн уламжлалаа улам сайн хадгалж үргэлжлүүлж явъя гэж та бүхэндээ уриалж байна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.