Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна. Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна.
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна.
Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Түргэн, Хяргас, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 3-11 хоногоор хүндэрсэн бол Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Өвөрхангайн Тарагт, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутгаар 2-11 хоногоор саатсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.