Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 2026 оны Грэмми шагналын эзэн боллоо
Тэрээр 90 насандаа Grammys (Грэмми) шагналын анхны эзэн болж, “Best Audio Book, Narration, and Storytelling Recording” буюу шилдэг аудио ном, тайлбар, өгүүллэг бичлэгийн ангилалд ялалт байгуулсан байна.
Энэ шагналыг тэр “Meditations: The Reflections of His Holiness the Dalai Lama” гэж нэрлэгдсэн аудио номоор хүртжээ.
Шагнал гардуулах ёслолд дуучин Rufus Wainwright түүний өмнөөс Grammy хүлээн авсан байна. Далай лам энэ шагналыг “хувийн биш, нийтлэг хариуцлагын бэлгэ тэмдэг” гэж хүлээн авч, энхтайван, хүн төрөлхтний нэгэн байдал, энэрэл нигүүсэл зэрэг олон нийтэд чиглэсэн хэв маягийг илэрхийлсэн гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.