Хүний нөөц, захиргааны хэлтсээс 2026 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нээлт боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс 2026 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нээлтийн үйл ажиллагаа Төрөлжсөн архивын сургалтын танхимд боллоо. Хүний нөөц, захиргааны хэлтэс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бүтээмж, процессын сайжруулалтын үйл ажиллагааг тасралтгүй дэмжин, энэ хугацаанд 70 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр төслүүд нь зөвхөн нэгжийн дотоод үйл ажиллагааг сайжруулахаас гадна уурхайчдын ажиллах орчин, дэмжлэг, хөнгөлөлтийг бодитоор нэмэгдүүлж ирснийг тус хэлтсийн дарга О.Отгонбаяр онцоллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх “Сонгон шалгаруулалтын баримт бичгийн шалгаруулалтад хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх” төсөл, “Хурлын танхим (Smart hall) тохижуулах” төсөл, “Цахим туслах – AI Chatbot” төслүүдийн танилцуулга хийгдсэн. Төслийн багийн ахлагч нар төслүүдийн зорилго, зорилт, үр ашиг, ач холбогдол, хамрах хүрээг танилцуулж, хэрэгжилтийн явцад баримтлах арга барилын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Засвар, механикийн заводын инженер, зохион бүтээгч Б.Данаажав амжилттай хэрэгжүүлсэн төслийн сайн туршлага, багийн хамтын ажиллагаа, харилцаа хандлагын ач холбогдлын талаар илтгэл тавилаа. Хөтөлбөрийн нээлтийн төгсгөлд Эдийн засгийн хэлтсийн Процессын сайжруулалт, бүтээмжийн товчооны дарга Л.Дэлгэрмаа төслийг амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж өгч, бүтээмжийг нэмэгдүүлэхэд асуудлыг зөв тодорхойлох, өгөгдөлд суурилсан шинжилгээ хийх, процессын эзэмшигчийг идэвхтэй оролцуулах нь чухал болохыг онцлов. Эдгээр төслүүд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү ахисан түвшинд гаргаж, дижитал шилжилт, процессын сайжруулалтыг бодитоор хэрэгжүүлэх чухал алхам болно, гэж зохион байгуулагчид үзэж байна.

 TGS1926 TGS1916 TGS1928 TGS1922 TGS1911 TGS1945 TGS1948

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.