Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Японы Ерөнхий сайд Шинзо Абэг олны нүдэн дээр буудаж, хөнөөсөн хэрэг гурван жил гаруйн өмнө гарч, дэлхий нийтийг цочроож байсан билээ. Тэгвэл Абэ Шинзог хөнөөсөн этгээд болох Ямагамиг шүүх хурал Нара хотын шүүхэд лхагва гарагт болж түүнд насаар нь хорих ял оноожээ.

Прокурорууд Ямагамид бүх насаар нь хорих ял оноохыг хүсэж, уг аллагыг “дайны дараах манай түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг” хэмээн тодорхойлж, нийгэмд үзүүлсэн “маш ноцтой үр дагавар”-ыг онцолсон байна.
Японд бүх насаар нь хорих ял нь тэнсэн суллагдах боломжийг үлдээдэг ч, мэргэжилтнүүдийн хэлснээр ийм ял авсан хүмүүсийн ихэнх нь шоронд нас бардаг байна. Ямагамигийн өмгөөлөгчид дээд тал нь 20 жилийн хорих ял оноохыг хүсэж, түүний ээж амьдралынхаа хуримтлалыг Нэгдлийн сүмд хандивласны улмаас гэр бүл нь ихээхэн зовлон туулсан гэдгийг дурдсан байна.
Лхагва гарагийн өглөө Нара хотын шүүхэд орох тасалбар авахын тулд хүмүүс урт дараалал үүсгэсэн байна.

Ямагамигийн Абэг хөнөөсөн хэрэг нь Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам (LDP) болон Нэгдлийн сүмийн хоорондын гүнзгий холбоог ил болгосон гэж дүгнэж байна. Либерал Ардчилсан Нам дотооддоо явуулсан мөрдөн шалгалтаар 100 гаруй хууль тогтоогч уг сүмтэй ямар нэгэн хэлбэрээр холбоотой байсан нь тогтоогдсон бөгөөд үүний улмаас олон сонгогч тус намаас нүүр буруулжээ.
[su_quote]Тус нам нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японыг бараг тасралтгүй удирдаж ирсэн юм. Японы хэвлэлүүд Ямагами шүүхэд мэдүүлэхдээ, Абэ Нэгдлийн сүмтэй холбоотой нэгэн байгууллагын арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж байсан тул уур хилэнгээ түүн дээр гаргасан гэж хэлснийг эш татжээ.[/su_quote]

Эх сурвалж: Aljazeera.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.