Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 126 ажилтнаа цомхотгожээ
УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны орон тоо дөрвөн жилийн дотор 400 гаруйгаас 700 давсан байгаг анхааруулж, танаж цомхотгох шаардлагатайг Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдох үеэр С.Наранцогтод захиж байсан юм.
Мөн УИХ-ын дарга Н.Учрал 01-р сарын 19-нд Төв банкны Ерөнхийлөгч, улсын Ерөнхий аудитор нартай уулзаж, данхар бүтцийг танах, давхардал хийдлийг арилгах, 10 их наядыг давсан алдагдлын учир шалтгааныг оношлох талаар чиглэл өгсөн.
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод бүтцээ өөрчилж, 19 газар, хэлтсээс 9-ийг нь татан буулгах төлөвлөгөөгөө УИХ-ын даргад танилцуулсан. Үүний дагуу 126 орон тоог цомхотгожээ.
УИХ-ын дарга Н.Учрал төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, цалин орлогыг хамгаалах мөнгөний бодлого эцсийн эцэст бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлого болсон гэж хэлсэн юм. Монголбанк 126 ажилтнаа цомхотгосон нь УИХ-ын 126 гишүүний тоог сануулсан сонирхолтой давхцал болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.