Солонгос компани дампуурсан нэр зүүж, монголчууд нь хоорондоо хэрэлдээд үлддэг жишиг давтагдаж байна
[su_quote]Учир нь төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын BYUCKSAN ENGINEERING CO LTD гэх компани нь дампуурсан нэрээр нутагтаа очиж, түүнд нь зөвлөх үйлчилгээ үзүүлсэн монгол компани, монгол инженерүүд АТГ-ын хаалга татаж суугааг дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй аж. [/su_quote]
Гэвч үнэндээ эргэлзээтэй байж мэдэх хэд хэдэн үндэслэлүүд гарч ирж байна.
Нэгдүгээрт, Н.Тавинбэхийг “Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг сунгахдаа үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар нэмсэн гэх. Гэвч эхний гэрээ нь 2019.07.30-2022.07.31 хүртэл гурван жилээр байгуулагдсан бол сунгалтын хугацаа нь 2022.07.31-2026.02.28 буюу гурван жил долоон сар байгаа нь дээрх мэдээлэлтэй нийцэхгүй байна.
[su_quote]Өөрөөр хэлбэл, хугацаа нь гэрээний үнэ өсөх үндэслэл мөн бөгөөд эхний гэрээний нийт төлбөр 9 сая ам.доллар, нэг жилд ойролцоогоор гурван сая ам.доллар байсан. Анх 148.7 сая ам.доллар байсан төслийн санхүүжилт өнгөрсөн хугацаанд 300 сая ам.доллар руу дөхөж очсон буюу бараг хоёр дахин нэмэгдчихээд байгаатай харьцуулахад АТГ-ын Н.Тавинбэх болон “Грийн энержи интернэйшнл” ХХК-д тулгаж буй буруутгал нь эргэлзээтэй юм.[/su_quote]
Хоёрдугаарт, П.Товуудоржийг “Грийн энержи интернэйшнл”-тэй хамаарал бүхий гэж үзэн хорьсон. Өөрөөр хэлбэл, П.Товуудоржийг хорьсон нь гагц “Грийн энержи интернэйшнл” ХХК-тай хамаарал бүхий гэсэн сэжиг бөгөөд компанийн зүгээс асуудалгүй нь тогтоогдвол хэрэгт хамааралгүй гэсэн үг. Эндээс “Грийн энержи интернэйшнл” ХХК нь төсөлд ямар үүрэгтэй оролцож, ямар үр дүн гаргасан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
“Грийн энержи интернэйшнл” ХХК 150 сая долларын зээл үр дүнгүй зарцуулагдахаас сэргийлжээ
10 аймагт ДС барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын BYUCKSAN ENGINEERING CO LTD шалгарч 2022 оны есдүгээр сарын 22-нд төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэлсэн байдаг.
[su_quote]”Грийн Энержи Интэрнейшнл” ХХК-ийн хувьд “Талбайн барилга угсралтын техникийн хяналт” хийх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд нийт 65 томоохон зөрчил, бусад 48 зөрчил илрүүлжээ.[/su_quote]
Тухайлбал:
Гүйцэтгэгч тал шинээр баригдах дулааны станцуудын янданг 45 метр өндөртэй барих гэж байсныг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 60-80м өндөртэй төмөр бетон хийцтэй байх шаардлагыг тавьж ажилласан.
Тус төслийн чухал зорилтуудын нэг нь аймгуудын агаарын бохирдлыг бууруулах байсан бөгөөд хэрэв зөвшөөрсөн бол Монгол Улсын авсан 150 сая долларын зээл үр дүнгүй зарцуулагдах нөхцөл бүрдэх байжээ.
Түүнчлэн, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн төслийн ажлыг шалгаж, гадна дулааны шугам хоолой тендерийн шаардлага хангаагүй байсныг илрүүлж, солих шаардлага тавьжээ.
Дулааны станцын ган хоолой нь насжилт өндөртэй зэврэлт багатай (Q345B стандарт) байх ёстой бөгөөд стандарт бус зэврэлт ихтэй насжилт богино, хямд өртөгтэй (Q235) ган хоолой нийлүүлснийг ашиглахгүй байх саналыг талуудын зөвшилцөх хурал дээр удаа дараа илэрхийлж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогддог. Тус компани энэ тухай албан бичгийг төслийн зөвлөх толгой компанийн албан тоотоор хүргүүлсэн байдаг.
”Грийн Энержи Интэрнейшнл” ХХК нь арван аймгийн дулааны станцын төслийн явцыг хянахдаа Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх өндөр дүнтэй зээлийг үр ашигтай зарцуулах үүднээс мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажилласан гэж үзэх үндэстэй.
[su_quote]Харин энэ компанитай холбоотой хэмээн цагдан хоригдоод буй Д.Товуудоржийн тухайд, эрчим хүчний аюулгүй байдал сэдвээр докторын зэрэг хамгаалсан, техникийн ухааны доктор цолтой, Монгол Улсын зөвлөх инженер, салбарын эксперт нэгэн бөгөөд 10 аймгийн төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан 2019 онд төрийн албанд ажиллаж байгаагүй аж.[/su_quote]
Тодруулбал, 2016 оноос хойш төрд ажилаагүй байж байгаад сүүлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2023 онд ЭХЗХ-д зохицуулагчаар ажиллажээ.
Эцэст нь хэлэхэд, энэ төслийг гардан хэрэгжүүлж байсан, үр дүнг хариуцаж, хариуцлагыг хүлээх учиртай БНСУ-ын “BYUCKSAN ENGINEERING” CO LTD дампуурсан гэх нэр зүүсэн. Харин тэдэнд зөвлөж ажиллаасан монгол компаниуд ялы нь үүрч, ямбыг нь тэдэнд үлдээх нь байж болох жишиг мөн үү?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.