“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн газрын түүхэн 47 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болсон байна.
Энэ онд нийт 574,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргажээ.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд борлуулж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.