Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа

Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа

[su_quote]Баяжуулах үйлд-вэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр бэлтгэлийн 5-р тээрмийг шинэчлэн сольж, энэ сарын 11-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа.[/su_quote]

Өмнө нь 28 жил ажилласан, Украйн Улсад үйлдвэрлэсэн тээрмийг БНХАУ-ын Ситик фирмийн тээрмээр солих ажлыг 800 цагийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн ч Засварын хэсгийн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын нарийн зохион байгуулалттай ажиллаж, ердөө 456 цагт амжилттай дуусгажээ.

Тээрэм солих ажлыг Хятадын Ситик компанийн мэргэжилтнүүдтэй хамтран, мэргэжлийн ур чадвартай ажиллаж, чанарын өндөр түвшинд төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан баг хамт олонд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр бэлтгэлийн 5-р тээрэм ашиглалтад орсноор тус хэсгийн тээрмүүд бүрэн шинэчлэгдлээ. Ингэснээр үйлдвэрлэлийн найдварт ажиллагаа сайжирч, бүтээмж өсөх нөхцөл бүрдэж байгаа юм. Үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл шат дараатай үргэлжилж, ирэх 11-р сард Бутлан тээвэрлэх хэсгийн бутлууруудыг шинэчлэх ажил эхэлнэ.

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдварт ажиллагааг хангах чиглэлээр хийгдэж буй техник, технологийн шинэчлэлүүд уурхайчин хамт олны мэргэжлийн ур чадвар, ажлын нарийн зохион байгуулалтын үндсэн дээр ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.