“Оюут” ордын нарийвчилсан хайгуулыг дуусгаж, ашиглалтад бэлтгэх судалгааны ажлыг гүйцэтгэлээ
Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. Энэхүү амжилт нь олон арван жилийн хайгуул, судалгаа, инженер техникийн бодит тооцоо, эрдэм шинжилгээний ажлын үр дүн хэмэн үзэж байна.
2025 онд Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан юм.
Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал бөгөөд Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батжуулж чадсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.