Хөвсгөл нуурыг түшиглэн "Найрамдал-2" зусланг байгуулна

Хөвсгөл нуурыг түшиглэн "Найрамдал-2" зусланг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулав.
608323522 1422689192747133 3086888005656208586 n 300x200
Уулзалтад төрийн 63 байгууллагын 210 албан хаагч оролцож, санал хүсэлтээ уламжилжээ.
.
Тухайлбал, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр:
-Үерийн хамгаалалтын далан барих ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. 2010-2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амссан байна. Гэвч 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах санхүүжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрснийг онцлов.
607047178 1422689032747149 2334856296852717053 n 300x200
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны төсөвт зардлыг нь тусгуулах, орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болгожээ.
607965910 1422688789413840 8976207990578609604 n 300x200
Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж "Найрамдал-2" зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.
607989991 1422688842747168 1699439131677588659 n 300x200
[su_quote]Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо.[/su_quote]
Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.
611154564 1422689406080445 8958565294962570043 n 300x200
Ерөнхий сайд Г.Занданшатар үдээс хойш тус аймгийн Шинэ-Идэр суманд ажиллах аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.