Olloo апп татаад, орлого олох боломжтой

Olloo апп татаад, орлого олох боломжтой

Өнөөдөр /2026.01.05/ “Olloo” аппликэйшний баг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд зориулсан танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар “АЛГАНД БАГТААСАН МОНГОЛ” уриатай “Olloo” аппликэйшний зорилго, үйл ажиллагаа мөн хэрэглэгчдэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд ямар хэрэгцээ, давуу тал бий болгож буйг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

b5c060d5 a42e 4cd9 9a42 30f0e07f9450 300x169

“Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүд нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог.

Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдлийг санал болгож буйг танилцуулгын үеэр онцоллоо. Хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, цаашид урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

535b7c86 e7f2 4592 9792 813113e3749a 300x169Уулзалтын үеэр сэтгүүлчид “Olloo” аппликэйшний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, контент түгээх давуу талуудын талаар асуулт асууж, санал бодлоо солилцов.

“Olloo” аппликэйшн нь хэрэглэгч болон хэвлэл мэдээллийн салбарынхны аль алинд нь бодит хэрэгцээтэй, мэдээлэл, зар, худалдааг нэг дор багтаасан үндэсний платформ болох зорилготой бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

46905304 68e3 48c6 b163 9b5c6e41f28f 169x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.