“Буцаагүй амлалт” МУСК 3-р сарын 8-нд нээлтээ хийнэ

“Буцаагүй амлалт” МУСК 3-р сарын 8-нд нээлтээ хийнэ
Фигура Медиа групп болон Ланз соунд студийн хамтын бүтээл “Буцаагүй амлалт” уран сайхны кино 2019 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ. Уг уран бүтээл мэргэжлийн постпродакшнтай хийгдсэн кино гэдгээрээ онцлог бөгөөд ижил төстэй уран бүтээлүүдээс чанарын үзүүлэлтээр ялгарах давуу талтай юм. Мэдээж энэхүү уран бүтээлийг Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын кино наадмуудад сойж, гадаад зах зээлд гаргах хэтийн зорилгоор дуу, дүрсний өндөр чанартайгаар дэлхийн стандартыг баримтлан хийсэн байна. Кино зохиолыг зууны манлай "Тунгалаг тамир" романы зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр зохиож, МУСТА Б.Тулгаа найруулан, Ерөнхий продюсерээр Э.Аюурзана ажиллаж, гол дүрүүдэд МУСТА Э.Мөнхтөр , У.Уянга, Б.Хүслэн нар тогложээ. 53352637 791103937910193 7846383883711938560 n 300x300 Хүний амьдрал гэдэг та хэн ч байсан ялгаагүй жаргал гийж, зовлон дайрдаг нь үнэн. Баян ядуу, элбэг хоосон, цэцэн тэнэг аль нь ч байлаа ургах нартай зэрэгцэн амьдрал тань үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Харин сайнтай муутай амьдралын уртад эр хүний буцаагүй амлалт ямар үнэ цэнэтэй байдаг бол. Эр хүний, эцэг хүний үнэн ба үнэт чанар хаана оршдог бол гэдгийг та “Буцаагүй амлалт” МУСК-с тольдох боломжтой ажээ. 53188092 364291814421418 6408456123233337344 n 300x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.