Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна

Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
[su_quote]Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцжээ.[/su_quote]
606026463 1420519279630791 1917056842638859026 n 1 300x200
Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна.
605628425 1420519216297464 422811442234129972 n 300x200
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутагт 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.
607950723 1420519349630784 2162410603202126428 n 300x200
Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цус хандивладаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг байна. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж байна. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.
610764907 1420519516297434 2918474645931839173 n 300x200
Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалж болохгүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлж байна.
Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсчээ.
Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг юм байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.