Н.Учрал: Иргэдээ утаанаас салгаж, зардлыг хэмнэх бодит боломж байна

Н.Учрал: Иргэдээ утаанаас салгаж, зардлыг хэмнэх бодит боломж байна
[su_quote]УИХ-ын дарга Н.Учрал шинэ оны эхний өдөр алтан нарны илчээр тог дулаанаа бүрэн шийдсэн Б.Ууганжаргалынд зочилжээ. [/su_quote]
607057356 1404534307710192 4445166343634457299 n 300x188
Б.Ууганжаргалынх дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, нарны хавтангаар тог, дулааны асуудлаа бүрэн шийджээ.
605529600 1404534421043514 2250202737318897089 n 300x188
Өдөр бүр түлшинд очерлохгүй. Орой бүр “нүүрс дуусчих вий” гэж санаа зовохгүй амьдарч байна. Энэ бол түүний иргэнийхээ хувьд утааны эсрэг оруулж буй бодит хувь нэмэр юм.
606874421 1404534217710201 8576227400837597675 n 300x188
УИХ-аас Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталсан.
Энэ тогтоолын хүрээнд Эрчим хүчний яам Г.Ууганжаргалыг нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж орлого олох "Нийлүүлэгч" болголоо.
606888837 1404534347710188 1451847679919675050 n 300x188
[su_quote]Энэ жишгээр нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлын эрх маргааш нээгдэнэ. Гэр хороололд амьдардаг гээд хүүхэд, эмээ өвөө, хэн нэгэн өглөө бүр нүүрс хүлээж, шөнө бүр утаа манаж амьдрах ёсгүй. Алтан нар байна. Алтан нарны илч байна. Тэгэхээр эрчим хүч байна.[/su_quote]
606889769 1404534177710205 7973346326930656993 n 300x188
"ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд айл, өрх хэрэглээндээ нарны эрчим хүч авахад шаарддаг 14 шат дамжлага, 1 жилийн хүлээлт, бичиг цаас, журмын хүнд суртлыг цуцалж байна.
10 гаруй шат дамжлага, бичиг цаас, дүрэм журмыг цуцална.
Алтан нар илчээ хэн нэгнээс харамлаагүй байхад бид түүнийг нь журамлаж, зөвшөөрөл болгож, бичиг цаас нэхэж хэрхэвч болохгүй.
Цаашлаад нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт нэг сарын дотор ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр боллоо.
Үр дүнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэд сэргээгдэх эрчим хүчний шийдэл авах явцыг бүрэн хялбаршуулсан нэг цонхны үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Иргэдэд хялбар, дарамтгүй санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд арилжааны банк, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.
Утааг журам засахгүй.
Утааг шийдэл бууруулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.