С.Эрдэнэболд: Би өнгөрч байгаа жил тойргийнхоо 72334 хүүхэдтэй нэг бүрчлэн захидлаар харилцаж, саналыг нь авсан
[su_quote]2025 онд УИХ-ын гишүүд хэрхэн үр бүтээлтэй ажилласан талаар бид тодруулж байна.[/su_quote]
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Би 2025 онд хамгийн анх УИХ-ын тогоолоо батлуулсан гишүүн болсон...
Бас нэг ч хоцролт, таслалтгүй цөөхөн гишүүдийн нэг болсон. Мөн хамгийн олон хууль, тогоолын төсөл санаачилсан эхний 6, 7 хүний нэг болсон.
Миний 2025 онд гол анхаарч ажилласан сэдэв бол хүний эрхийн сэдэв байсан. Өмнө нь жилдээ нэг л удаа болдог уулзалтыг өнгөрсөн онд сар бүр үр дүнтэй уулзалтуудыг хийсэн.
Намрын чуулган дээр Монгол Улсын төсвийг ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нийцүүлэх эсэхийг цаасан дээр байгаа тунхаг биш бодитой болгох санаачилгуудыг хийлээ. Энэ асуудал нь 2026 оны хаврын чуулган дээр яригдах төлөвтэй байна.
Өнгөрч байгаа жил тойргийнхоо 72334 хүүхэдтэй нэг бүрчлэн захидлаар харилцаж, саналыг нь авсан.
Мөн би сар бүрийн нэгэнд үндэсний бичиг болон крилл бичгээр тайлангаа өөрийн цахим хуудаснаа тавьдаг. Нийт 17 удаагийн тайлан тавьсан байна.
2025 оны 2 сард утааны сонсгол болсон. Уг сонсгол дээр утаа ба эрх зүй, утаа ба эрүүл мэнд, утаа ба технологитой холбоотой гурван дэд хэлэлцүүлэг болсон. Энэ асуудлуудын мөрөөр нь холбогдох засгийн газрын яамнуудтай хамтарч ямар шийдэл байгаа тал дээр нэлээн эрэл сурал болгож ажиллаж байна.
Түймэр, үер усны асуудлууд их болж байна. Үүн дээр тулгуурлаад хаврын чуулган дээр тариаланчдын даатгалын хуулийг санаачилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.