А.Ариунзаяа: Би энэ чуулганд ч нэг ч таслалт, нэг ч чөлөө, нэг ч өвдөөгүй, нэг ч томилолтгүй, чуулгандаа идэвхтэй суусан
[su_quote]2025 онд УИХ-ын гишүүд хэрхэн үр бүтээлтэй ажилласан талаар бид тодруулж байна.[/su_quote]
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Би энэ чуулганд ч нэг ч таслалт, нэг ч чөлөө, нэг ч өвдөөгүй, нэг ч томилолтгүй, чуулгандаа идэвхтэй суусан гишүүн болсон.
Хаврын чуулганд УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэргийг хамтран өргөн барьж, 2-3 тогтоол өргөн барьсан байна. Төсвийн ажлын хэсэгт орж ажиллаа.
Чуулганы үйл ажиллагаа бүх гишүүдийн оролцоо нь дээр тулгуурлаж явдаг. Тийм учраас миний хувьд чуулгандаа маш идэвхтэй оролцсон. Тиймээс гишүүд цалингаа авч байгаа үндсэн үүрэг нь чуулганы хуралдаандаа оролцож суух юм.
Бүх бужигнаан 2025 ондоо үлдэж, 2026 ондоо идэвхтэй, эвтэй ажиллахыг 5 улс төрийн намаас хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.