УИХ-ын ТББХ-ны Ёсзүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг сонголоо
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонгохыг МАН-ын бүлгээс санал болгож, улмаар дөнгөж сая ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн намтар:
1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш
1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр,
2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр,
2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны доктор (Dr. rer. Рol),
1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч,
1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш,
2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч
2013 оноос Удирдлагын академид дэд профессор,
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.