Солонгост амьдардаг 52 хүүхэд монгол хэлээ сурч, эрдмийн баяраа тэмдэглэжээ

Солонгост амьдардаг 52 хүүхэд монгол хэлээ сурч, эрдмийн баяраа тэмдэглэжээ
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл, хүүхэд хөгжлийн Намү төв нь БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран “Хүүхэд бүрт монгол хэл сургая” аяныг эхлүүлсэн.
Уг аянд Сөүл, Илсан, Пажү, Пүчон, Сүвон, Ижонбү, Тэжон, Бусан зэрэг хотуудаас нийт 52 хүүхэд хамрагдаж, гурван сарын хугацаанд монгол хэл, соёлоо сурлаа.
604817807 752955841168751 3380235138387661191 n 300x169
2025 оны 12‑р сарын 13‑нд суралцсан мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийнхээ үр дүнг танилцуулж “Эрдмийн баяр”-аа сэтгэл дүүрэн, урам зоригтойгоор тэмдэглэн өнгөрүүллээ.
604804995 752955807835421 6275179843188859290 n 300x169 605292968 752956001168735 7780176917596231699 n 300x169 605535172 752956004502068 7706634117818148698 n 300x169 605541738 752955934502075 3461311666309564991 n 300x169
[su_quote]Хилийн чанадад амьдарч буй монгол эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ эх хэл, өв соёлоо өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал асуудлын нэг байдаг.[/su_quote]
605745228 752956071168728 343573564694928707 n 300x169 605856393 752955491168786 5821871567946162602 n 300x169 605911320 752955341168801 5330815052685100467 n 300x169 606073947 752955164502152 2503642949278834786 n 300x169
“Хүүхэд бүрт монгол хэл сургая” аян нь хүүхэд бүрт монгол хүн байх бахархлаа мэдрүүлэх, уламжлалт ёс заншлаа ойлгох, монгол найз нөхөдтэй болох, улмаар Монголынхоо талаар илүү ихийг мэдэх сонирхол хүсэл эрмэлзлийг төрүүлж чадлаа.
604662817 752955277835474 147654718655336658 n 300x169 604753758 752955877835414 2597986197559122581 n 300x169 605223088 752955187835483 4558668790747642399 n 300x169 605292970 752955121168823 8042297011000105560 n 300x169
Үр хүүхдүүдийнхээ ирээдүйд цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө оруулалт хийж, тэднийг монгол хэл соёлоор тэтгэн дэмжсэн эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн багшийн эрхэм тангарагаа биелүүлж, мэдлэг чадвар, туршлага, сэтгэл зүрхээ зориулж өдөр бүр хичээнгүйлэн ажилласан багш нартаа гүн талархал илэрхийлж байна.
Намү төвийн хамт олон

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.