ХЗДХ-ийн сайд Д.Мөнх-Эрдэнэ Дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж байна

ХЗДХ-ийн сайд Д.Мөнх-Эрдэнэ Дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна.

cade4b9c e156 4131 ae31 d0ac2bb307ed 300x200

0d05aafe 6517 44c9 9c81 0e39fa71b503 300x200

Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

4c0e0766 da2d 469f 85ba 902a7c8eff9b 300x200

Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.

bef9ef97 438e 4c72 b0da 70a75f157ce3 300x200

4fb7ef58 282e 4135 bf4b 6cd19f9ef964 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.