Дэд сайд нарын томилгоон цуцлах асуудлаар АН, МАН хамтарсан ажлын хэсэг байгууллаа
УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт 14 дэд сайдын томилгоог цуцлах шаардлага өгч, цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулахаа мэдэгдээд байсан юм. Өнөөдөр/2025.12.25/ огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барих байсан.
Гэвч МАН-ын дарга, Ардчилсан намын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн яриа үзэх линк:
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбодлын яриа үзэх линк:
Ингээд хамтарсан ажлын хэсгээс төрийн албаны дарга нарын давхардал, төрийн данхар бүтцийг цомхон болгох хуулийн төслийг санаачлан намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр болжээ.
Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь нар багтжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.