С.Бямбацогт: Эрчим хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол үнэ талийгаад өгөх эрсдэлтэй
О.Цогтгэрэл:
Аливаа муу юм сайн талтай гэж. Эдийн засаг хөрсөн дээрээ бууж байна. Социал демократ үзэлтэй, төр том байх ёстой гэж үздэг нам анх удаагаа төрийн оролцоог бууруулж, олон нийтийнх болгоё гэж байгаа нь нөхцөл байдал хөрсөн дээрээ бууж байгаа хэлбэр болов уу гэж бодож байна...
Яагаад гэвэл Төрийн банкийг хувьчилсан олон нийтийнх болгож байгаа нэрийдлээр 5 хувийг хувьчилсан. Хувьцаа нь 20-30 хувь унасан байдалтай байгаа.
Эрчим хүчээ 1000 хувьчиллаа гээд ашигтай байх, үнэ гэх мэт зохицуулалтуудыг яаж хийж байгаа юм.
С.Бямбацогт:
Төр төлөөлж байгаа хүмүүс бид нар хөрсөн дээрээ буусан, ард түмний амьдралд нийцсэн, бодитой хэрэгжих боломжтой шийдвэр гаргах ёстой гэж боддог. Аль болох төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжиж илүү либерал байх бодлого оруулж ирж байгаа.
Төрийн банкийг 5 хувь хувьчилдаг хяналтын багцыг эзэмшихгүй байж 5 хувь дээр илүү үнэ цэнтэй орох боломж байхгүй. Төрийн банк нь дээр 5 хувь биш 50-100 хувь хувьчлах гэхээр ганцхан Төрийн банк байгаа дээр асуудал үүснэ.
Эрчим хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол үнэ талийгаад өгөх эрсдэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.