М.Далайцэрэн: Дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчин байгуулж байна
Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол гаргасантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/28 дугаар тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор[Tweet "МАН-ын бүлгийн саналыг 100% үндэслэн нэр бүхий 5 албан тушаалтныг дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулан баталжээ."]Өөрөөр хэлбэл, АН-ын саналыг огт тусгаагүй байна. энэ нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.