Саяхан тангараг өргөхдөө сайн сайхан юм ярьж байсан сайд нар дэд сайдгүй ажиллаж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй!
[su_quote]УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. [/su_quote]
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан нам бүлгээрээ хуралдаад дэд сайдуудын асуудлыг ярилцлаа. 2015 оны 10-р сард Засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж, АН дэд сайдгүй ажиллана гэдэг шийдвэрийг гаргаж байсан. 2016 оны 07-аар сард МАН олонхи болоод дахин Засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж дэд сайдтай ажиллахаар болсон. Тэр хууль хүчин төгөлдөр байгаа тухай Ерөнхий сайд хэлсэн.
Өнөөдөр төрийн албанд 4000-5000 хүний орон тоо дутуу байгаа. Энэ бүхэн дээр нөхөөд, орлож хийгээд явдаг. Гэтэл дэд сайдын асуудлыг хуулинд байгаа мэтээр ярьж, нөхөж оруулж ирж байгаа нь буруу.
Тиймээс нэгэнт дэд сайдын асуудлыг МАН хуулинд оруулсан бол одоо хасахыгаа ч гэсэн МАН өөрсдөө оруул гэдэг байр сууринд АН-ын бүлэг нэгдсэн.
Тэр тусмаа энэ долоо хоногт эрх баригч намаас дэд сайд нарыг эргүүлэн татахгүй бол АН-аас Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулна. Саяхан л тангараг өргөхдөө сайн сайхан юм ярьж байсан сайд нар дэд сайдгүй ажиллаж чадахгүй, ачаалал даахгүй гэж байгаа бол ажлаа өгөх хэрэгтэй.
Мөн 2026 оны төсвийг хэлэлцэхэд дэд сайд гэдэг албан тушаалтанд зориулсан төсөв тусгаагүй. Үүнээс гадна сайд байхгүй бол дэд сайд нь сайдыг орлож ажиллах гэдэг заалт ч байхгүй. Тиймээс ямар хэрэгтэй албан тушаал вэ гэдэг асуулт ч гарч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.